Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө хойд тэнгист Бельги улсын хилийн ойролцоо жижиг онгоцтой хөвж байсан 36 цагаачийг Франц улсын далайн эргийн хамгаалагчид цаг агаарын байдлаас болж хүнд нөхцөлд ороод байхад нь аварчээ. Тус хүмүүсийг цагаачид гэж тогтоогоод байгаа бөгөөд Их Британи улсыг чиглэн явж байсан байх магадлал өндөр байна.
Өмнөх оны арваннэгдүгээр сард Их Британи улс руу жижиг завиар хүрэхийг оролдсон 27 цагаач замдаа живж амь насаа алдсан. Тиймээс Их Британи болон Франц улсууд үүнтэй адил золгүй хэрэг удаа дараалан гаргахгүйн тулд далайн хилийн харуул хамгаалалтаа чангатгах, зөвшөөрөлгүй аюултай нөхцөл байдалд завиар цагаачдыг зорчуулахгүй байх гэх мэт ажлуудыг хийхээр тохиролцсон. Уг ажлын хүрээнд ч уг 36 хүнийг авраад байгаа юм.
Сүүлийн үед далайн хилийг дамжин хууль бусаар Их Британи улсыг зорих тохиолдлын тоо огцом ихэссэн. Өмнө жил л гэхэд 25,700 хүн уг аюултай замаар явсан бөгөөд энэ нь 2020 оныхоос гурав дахин их тоо юм.
Эх сурвалж: BBC