Коронавирусын халдвар дэлхий даяар тархсан цагаас хойш улсынхаа үүд хаалгыг хаагаад байсан Австрали улс ойролцоогоор хоёр жилийн дараа хилээ нээж буйгаа мэдэгдлээ. Энэ тухайгаа тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон “Хэрэв та вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол бид таныг хүлээж авахад бэлэн байна” гэж хэлжээ.
Австрали улс нь цар тахлын үеэр нэвтрэхэд хамгийн хэцүү улсуудын нэг байсаар ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 21-ээс эхлэн гадаадын оюутнууд болон аялагчдыг хүлээн авч эхлэхээр болсон байна. Австрали улсыг зорих хүмүүс хоёр тун вакцины гэрчилгээгээ заавал шалгуулах ба эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцин хийлгээгүй бол зочид буудалд хөл хорионд орох ёстой гэнэ. Тус улсын нийт иргэдийн 80% нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд өмнө жилээс эхлэн өөрийн улсын иргэдээ ч хилээрээ гаргахгүй байсан юм. Энэхүү мэдээг Австрали улсын их сургуулиудад цахимаар суралцаж байсан олон улсын оюутнууд маш удаан хүлээж байсан.
П.Тамир