Төв африкийн Ардчилсан Конго улсын нийслэл хот болох Киншаса хотын нэгэн худалдааны захад өндөр хүчдэлийн цахилгааны кабел нуран унаж 26 хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг тохиолдлоо. Одоогийн байдлаар каблийн утас яагаад унасныг гүйцэд тогтоогоогүй байна.
Гэхдээ Ардчилсан Конгогийн үндэсний цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр аянга хэд хоногийн цахилгааны кабел дээр буусан байж болзошгүй байгаа бөгөөд уг аянгыг кабел нурахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Энэхүү эмгэнэлт хэргийн дараа тус компанийн зүгээс нас барагсдын гэр бүлийнхэнд эмгэнэл үзүүлсэн ба кабел доошоо нуран унах үед газар чийгтэй, өглөө орсон борооны ус тогтсон байсан тул олон хүн өндөр хүчдэлд цохиулж газар дээрээ нас баржээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар ихэнх хохирогчид зах дээр бараа зардаг эмэгтэй худалдагчид байсан гэнэ.
Африк тивийн улсуудад борооны ус зайлуулах систем маш муу хөгжсөн байдаг нь энэхүү ослын хамгийн гол буруутан юм. Манай улсын хувьд ч тэднээс ялгарах зүйлгүй бөгөөд их хэмжээний бороо орсны дараа нэг хэсэгтээ усанд автдаг билээ.
П.Тамир