Герман улсын баруун хэсэгт байрлах Рейнланд-Пфальц хэмээх мужийн Кусел гэх хотын замд Франц улсын хилтэй ойролцоо нэгэн харамсалтай хэрэг гарч цагдаагийн хоёр ажилтан амь насаа алдсан байна. Хэргийг тодруулбал цагдаагийн ажилтнууд сэжигтэй машиныг зогсоон шалгах үед машинаас гэмт хэрэгтнүүд бууж ирэн тэдэн рүү гал нээсэн бөгөөд амиа алдсан цагдаагийн албан хаагч радио холбоо нь тасрахаас өмнө “Тэд бидэн рүү буудаж байна” гэж төв рүүгээ мэдээ хүргэж амжжээ.
Нэмэлт хүч очих үед 24 настай эмэгтэй аль хэдийнээ амьсгал хураасан байсан бол нэмэлт хүч дуудсан 29 настай эрэгтэй цагдаа төд удалгүй мөн л нас барсан байна. Уг үйл явдлын дараа тус бүс нутгийн иргэдэд болгоомжтой байхыг сануулан явган аялагчдыг машиндаа суулгахгүй байхыг анхааруулсан байна. Удалгүй цагдаагийн бие бүрэлдэхүүн 38 настай эрэгтэйг хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд түүнтэй хамт явсан 32 настай этгээдийг хамт баривчилжээ. Сэжигтнүүдийг Кайзерслаутерн гэх хотод хүргэсний дараа тэдний хэргийн мөрдлөгийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэх төлөвтэй байна.
П.Тамир
Сэтгэгдэл (2)