АНУ-ын Флорида мужийн 19 настай Жак Суини Элон Маскийн хувийн онгоцны ниссэн чиглэлүүдийг бусдад мэдээлдэг “Elon Musk’s Jet” гэх 150,000 гаруй дагагчтай твиттер хаягийг эзэмшдэг. Харин уг хаяг дээр нийтлэгддэг мэдээллүүд нь үнэн зөв болохыг тэрбумтан өөрийн биеэр баталсан бөгөөд энэхүү хаягийг устгуулахаар өсвөр насны хүүд 5,000 ам.доллар санал болгожээ. Гэвч тус хэмжээний мөнгө түүнд хангалтгүй гэж үзсэн тул уг саналаас татгалзсан байна.
Түүний хувьд онгоцны системд нэвтрэн хаашаа нисэж буй чиглэлийг нь тодорхойлдог бөгөөд Жефф Безос, Билл Гэйтс гэх мэт алдартнуудын онгоцны мэдээлэл рүү мөн нэвтэрдэг байсан. Тэрээр 5,000 ам.долларын оронд их сургуулийн төлбөртөө хэрэглэх 50,000 ам.доллар аль эсвэл Элон Маскийн SpaceX компанид дадлага хийх боломжийг олговол уг твиттер хаягийнхаа үйл ажиллагааг зогсоох боломжтой хэмээн мэдэгдсэн.
Жак Суини нь Элон Маскийн онгоцны мэдээллийг авахаас гадна түүнд онгоцны мэдээлээ бусдаас хамгаалах нэгэн хамгаалалтыг санал болгосон бөгөөд Суинигийн мэдээлж буйгаар Элон Маск уг системийг ашиглаж эхлээд байгаа юм байна. Уг хамгаалалтын системийг Элон хэрэглэж эхэлсэн хэдий ч Суини түүний онгоцыг мөрдөх бүрэн боломжтой байгаа бөгөөд энэ талаараа “Элоны хэрэглэж байгаа хамгаалалтын систем үнэхээр хүчтэй бас найдвартай. Гэхдээ би одоо хүртэл түүний онгоцны мэдээллийг хүссэн үедээ авч чадна. Энэ систем нь миний мэдээлэл авах үе шатыг үл ялиг ярвигтай болгож байгаа л гэсэн үг. Надад чадахгүй юм гэж байхгүй. Би чинь Суини шүүдээ” гэж хэлсэн байна.
Ийнхүү дэлхийн хамгийн алдартай эрхмүүдийн нэг болох Элон Маск өөрийн хамгийн сайн гаршсан салбартаа 19 настай залууд дийлдэж түүнээс хувийн мэдээллээ хамгаалах аргаа олохгүй байсаар байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)