Их Британийн эмэгтэй теннисчид дундаа хамгийн өндөр чансаатай Эмма Радукануг та бүхэн өмнөх онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн гэдгээр нь мэдэх байх. Түүний хувьд энэ жил дөнгөж 19 настай бөгөөд одоогоор Өмнөд Лондонд эцэг эхийнхээ хамт амьдардаг.
Тэгвэл үл мэдэгдэх нэгэн хүн түүнийг удаан хугацаанд нууцаар дагасан бөгөөд өнгөрсөн 12 сард гэрийнх нь хаалганы үүдэнд хэд хэдэн удаа очиж “Чи хайрлагдах эрхтэй” гэх мэт зурвасуудыг үлдээжээ. Түүний царай Эмма Радуканугийн гэрийн үүдэн дэх камерт бичигдсэн байсан тул цагдаа нар эрэн сурвалжлах үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгтэнг баривчлаад байна. Тус этгээдийг Амрит Магар гэдэг ба түүний шүүх хурал удахгүй болно.
Энэхүү үйл явдал залуу теннисчний сэтгэл санаанд хүндээр тусаж байсан бөгөөд энэ талаараа “Би ганцаараа явахаас айж байна. Гадуур гарах үед намайг хэн нэгэн дагаж буй мэт үргэлж санагдаж тайван байж чадахгүй байна. Би эрх чөлөөг мэдэрч чадахгүй байгаа бөгөөд иймэрхүү төрлийн хэрэг надад дахин тохиолдох мэт санагдаж байна. Би хамгийн ихээр тайван байх ёстой гэртээ хүртэл тайван байх ямар ч боломжгүй байна.” гэжээ.
Эх сурвалж: BBC