Канад улсын Оттава хотод АНУ болон Канад улсын хооронд ачаа зөөдөг ачааны машины жолооч нар өөрсдийн эрхийн төлөө машинтайгаа жагсаж байна. Канад улсын хувьд коронавирусын тархалтаас сэргийлэхийн тулд АНУ-аас ачаа зөөдөг вакцин хийлгээгүй жолооч нарыг нутагтаа ирсэн даруйд нь хөл хорионд оруулах шийдвэрийг шинээр гаргасан.
Тэгвэл энэхүү шийдвэр жолооч нарт таалагдаагүй бөгөөд хүний эрхийг зөрчсөн шийдвэр хэмээн үзэж байгаа юм. Тэд ачааны машинаа хотын төвд аваачин “Бид эрх чөлөөтэй баймаар байна. Бид өөрсдийн сонголтоо дахин хиймээр байна. Бид итгэл найдвар хүсэж байна” хэмээн тайван жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Канад улсын нийт хүн амын 80 хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдаад байгаа бөгөөд АНУ-аас ачаа зөөдөг 120,000 жолооч нарын 90 хувь нь мөн вакцин хийлгэсэн байна. Энэхүү үзүүлэлтээс харахад уг жагсаалыг жолооч нараас гадна өөр салбарт ажил эрхэлдэгч вакциныг эсэргүүцэгчид олноороо дэмжиж хүний тоог улам ихэсгэж байгаа гэж эх сурвалжууд үзэж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)