Перу улсын далайн эргийн ойролцоо энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр их хэмжээний газрын тос асгарч далайд шингэснээр тус бүс нутгийг маш ихээр бохирдуулаад байгаа билээ. Тодруулбал нийт далай руу асгарсан газрын тосны хэмжээ нь 12,000 торх бөгөөд усны шувууд болон загаснууд олон тоогоор үхсээр байна. Мөн загасчид уг ослоос шалтгаалан ажлаа хийх боломжгүй болсон тул их бага хэмжээгээр бослогуудыг тогтмол зохиосоор байгаа.
Энэхүү гамшиг нь Ла Пампилла гэх газрын тос олборлогч үйлдвэрийн тээвэрлэгч онгоц далайд осолдсоноос болж үүссэн. Одоогийн байдлаар тус үйлдвэрийг эзэмшигч Репсол гэх Испанийн компанийн зүгээс Тонга улсад тохиолдсон цунамигийн хүчтэй давлагаа газрын тос тээвэрлэж байсан онгоцыг гэмтээснээр уг осол тохиолдсон гэх мэдээллийг өгөөд байна. Гэвч Перу улсын зүгээс уг ослыг нарийн шалгаж байгаа бөгөөд тус компанийн удирдах албан тушаалтнуудыг улсынхаа хилээр 18 сарын хугацаанд гаргахгүй байх шийдвэрийг гаргажээ. Ла Пампилла нь дотоодын шатахууны ихэнх хэсгийг хангадаг Перу улсад нэлээд нөлөөтэй үйлдвэр юм байна.
Репсол компанийн хувьд далайн уснаас газрын тосыг аль болох хурднаар шүүн авч цэвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар газрын тосны гуравны нэгийг шүүж аваад байна. Мөн тус осолтой холбоотой тээвэрлэгч онгоцыг далайд гарах хугацааг нь тодорхойгүй хугацаагаар хасжээ.
Эх сурвалж: CNN