Австрали улсын нүүр царай болсон ховор амьтдын нэг болох коала баавгайг хамгаалан өсгөх дөрвөн жилийн хугацаатай төслийг тус улсын засгийн газар өчигдөр баталжээ. Уг төслийн хүрээнд ойролцоогоор 35 сая ам.долларыг коала баавгайн амьдрах орчинг шинээр байгуулах, олон нийтийн коала баавгайн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, коала баавгайн эрүүл мэндэд чиглэсэн ахисан түвшний судалгааны ажлууд гэх мэтээр зарцуулах юм байна.
Тус улсын коала баавгайн нийт тоо толгой нь 2018 оноос хойш ойн түймэр, ган гачиг, хот төлөвлөлтөд зориулан устгасан коала баавгайн амьдардаг орчин гэх мэт шалтгаануудын улмаас 30% багасжээ. Мөн коала баавгайнуудын дунд халамидии хэмээх бактерийн гаралтай амьтныг сохор болгох, уйланхай үүсгэх, мөн цаашлаад үхэлд хүргэх боломжтой өвчин нэлээд тархаад байгаа. Энэхүү өвчний эсрэг арга хэмжээ авахын тулд эрдэмтэд тус өвчний вакцинийг бүтээх ажилдаа ороод байна.
П.Тамир