Бид өдөр тутмын амьдралдаа богино долгионы зуухыг хоол хүнсээ халааж хэрэглэх үедээ ашигладаг. Харин жимсийг богино долгионы зууханд хийн халааж үзсэн хүн Та бүгдийн дунд байхгүй байх.
Тэгвэл 2011 онд Сиднейн их сургуулийн физикчид усан үзмийг богино долгионы зууханд хийн ажлуулахад усан үзэм тэр даруйдаа шатаж байсан бөгөөд тус бичлэгийг та бүхэн Youtube дээрээс үзэх боломжтой. Энэхүү үйл явдлыг тухайн үедээ эрдэмтэд тодорхой тайлбарлаж чадахгүй байсан ч 2019 онд АНУ-н Үндэсний Шинжлэх Ухааны Академийн эмхтгэлд усан үзмийг халаах үед жимсний сул электрон болон ионууд бөөгнөрөн плазм үүсгэснээр жимс шатсан гэх тайлбарыг өгсөн байдаг.
П.Тамир