Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрөгч даваа гарагт Ричард Жэкобсон гэх 21 настай залуу Аризона мужийн “Lost Dutchman State Park” гэх газар явган аялал хийж байх үедээ өндрөөс унаж нас баржээ. Түүнтэй хамт аялж байсан найз нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нарт “ Ричард хадны ирмэг дээрээс зургаа авах гэж байгаад халтираад доошоо унасан” хэмээн мэдүүлэгтээ хэлсэн байна. Шинжээчдийн тогтоосноор Ричард ойролцоогоор 120-210 метрийн өндрөөс унасан гэдэг нь тогтоогджээ.
Үүнтэй төстэй золгүй хэрэг 2020 онд Аризона мужид мөн тохиолдож байсан бөгөөд дэлхий даяар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 250 гаран хүн зураг авах гэж оролдох үедээ өндрөөс унаж нас барсан байдаг.
Эх сурвалж: “CNN”-ээс П.Тамир