Сири улсын нутаг дэвсгэрээс өнгөрсөн пүрэв гарагт хар тамхи дамлагчид Йордан улсын хилээр нэвтрэх үед нь хилийн цэргүүд тэдэн рүү урьдчилан бэлдсэн байрлалаас галлаж, ихэнхийг нь буулган авсан байна.
Харин хэсэг бүлэг дамчид буцан Сири улсын нутаг дэвсгэр рүү орж цэргүүдийн өөдөөс гал нээжээ. Зэвсэгт тулгаралт цэргүүдийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд одоогийн байдлаар тэдний тээвэрлэж явсан хар тамхийг шинжилж байна. Зэвсэгт тулгаралтын үеэр хар тамхины 27 дамчин амь алджээ. Дундад Азийн орнуудын хилийг дамжин хар тамхи зөөвөрлөх гэмт хэрэг 2021 онд сүүлийн жилүүдтэй харьцуулахад эрс ихэссэн бөгөөд Йордан улсын цэргүүд Сири улсаас хар тамхи зөөвөрлөгчдийг өмнө нь олон удаа ажигласны дараа сая л отолт хийж хууль бус наймаачдыг даран авлаа.
П.Тамир