Энэ долоо хоногийн лхагва гарагт Их Британийн Ноттингхам хотод замын цагдаа нэгэн иргэнийг зогсоож бичиг баримтыг нь шалгатал нэгэн сонирхолтой үйл явдал тохиолджээ. Тус жолооч нь 1938 онд төрсөн бөгөөд 12 наснаасаа жолоо барьж эхлэн өнөөдрийг хүртэл хэзээ ч жолооны үнэмлэх эсвэл даатгалд хамрагдаж байгаагүй нэгэн байжээ.
70 жилийн туршид хотын жолоонд оролцохдоо нэг ч удаа цагдаа түүнийг зогсоож байгаагүй бөгөөд азаар түүний хувьд дүрэм зөрчдөггүй мөн урьд өмнө нь нэг ч удаа зам тээврийн осол гаргаж байгаагүй юм байна. Түүний хувьд дүрмээ чандлан сахидаг сайн жолооч хэдий ч энэ олон жилийн туршид жолооны үнэмлэхээ авах оролдлого хийж байгаагүй нь үнэхээр хачирхалтай.
Эх сурвалж: BBC