Африк тивийн өмнөд хэсгээр тохиолдсон Ана хэмээх хар шуурганы үр дүнд их хэмжээний газар үерт автаж Мадагаскар улсад 41 хүн нас барж, 100,000 гаруй хүн орон гэргүй үлдээд байна. Харин Малави улсад 19 хүн амь насаа алдаж улс даяараа тог цахилгаангүй болоод байгаа бол Мозамбик улс нас барсан иргэдийнхээ тоог албан ёсоор зарлаагүй ч баттай эх сурвалжууд 20,000 хүн үерт автаж олон арван хүн нас барсан хэмээн мэдээлж байна.
Хар шуурга болж өнгөрсний дараагаар хүчтэй аянга цахилгаантай аадар бороо үргэлжлүүлэн их хэмжээгээр орсноор үерийн хүчийг улам нэмэгдүүлжээ. Тус гамшгийн дараагаар Мозамбик улсын ерөнхий сайд “Манай улс цаг уур өөрчлөгдөхөд нөлөө үзүүлдэггүй. Харин цаг уурын өөрчлөлтийн сөрөг үр дүнг хамгийн ихээр амсдаг улс” гэсэн байна. Одоогийн байдлаар тус гурван улсуудад нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн ихэнх иргэд гэр бүлийн гишүүдээ алдаж аль эсвэл орон гэргүй хоцорч байна.
П.Тамир