Франц улс ижил хүйстнүүдийн эрхийн тухай нэгэн чухал хуулийг батлахад ойрхон ирээд байна. Тус хууль нь хэн нэгний бэлгийн чиг хандлагыг өөрчлөх, хүйсийг солих оролдлого хийсэн мөн захиалга өгсөн иргэдийг 45,000 евро буюу ойролцоогоор 150 сая төгрөгөөр торгож хоёр жилийн хугацаатай шоронд хорих шийтгэл оногдуулах тухай юм байна. Ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг бүлэг хүмүүс тэднийг хэвийн бэлгийн чиг хандлагатай болгохын тулд хүчээр хүйс солиулах мэс засалд оруулах, аль эсвэл эмчилгээнд хамруулах мөн ятгаж шаардах гэх мэт үйлдлүүдийг тогтмол гаргадаг. Харин энэхүү шинэ хууль батлагдсанаар ижил хүйстнүүд нийгэмдээ улам ихээр хүлээн зөвшөөрөгдөж санаа зовох асуудал багатай амьдрахаар болж байна.
Тус хуулийг батлахаар үндэсний чуулганд санал хураасан бөгөөд 142 төлөөлөгчид бүгд дуу нэгтэйгээр уг хуулийг дэмжиж дараагийн шат руу шилжүүлсэн. Харин ийнхүү илт давуу дэмжигдсэн хууль Францын дээд шатны чуулган дээр санал хураалгаж 305-28 харьцаагаар батлагджээ. Одоо Франц улсын ерөнхийлөгч Макрон 14 хоногийн дотор уг хуулийн төсөлд гарын үсгээ зурснаар энэхүү хууль албан ёсоор мөрдөгдөж эхлэх юм.
Эх сурвалж: BBC