Дэлхийн хамгийн амар амгалан ард иргэд нь байгаа амьдралдаа сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдардаг улс бол Бутан билээ. Тус улс нь сүүлийн 60 жилийн хугацаанд гаднаас хүлээн авах зочид болон жуулчдынхаа тоонд хязгаар тогтоож тус улсыг зорин очих хүсэлтэй хүмүүст тэр болгон боломж нь олддоггүй байсан.
Хэдийгээр Бутан улс нь хэзээнээс жуулчдыг хүлээн авч эхлэх нь тодорхигүй байгаа ч энэ оны 4-р сараас эхлэх гадны жуулчдад улсынхаа үүд хаалгыг бүрэн нээхээр болсон гэх цуу ярианууд нэлээн хүчтэй тархаад байна. Харин аялагчдын тоог хэт их байлгахгүйн тул аялагч тус бүрээс өдрийн 250 ам.долларын хураамж авах гэнэ. Уг төлбөрт хоол хүнс, хөтөч, байрлах байр гэх мэт үйлчилгээнүүд багтах гэнэ. Бутан улсад жуулчдын үзэж сонирхох боломжтой түүх соёлын үнэт 400 гаруй бүтээл байдгаас гадна өндөр уулсын дунд орших өвөрмөц байгаль нь адал явдал эрэлхийлэгчдийн сонирхлыг маш ихээр татдаг. Тус улсыг зорьсон аялагчид ихэвчлэн долоо хоногийн хугацаатай богино хугацаагаар аялдаг.
П.Тамир