АНУ-ын хамгийн дээд шатны шүүх хурлуудыг шүүж явуулдаг байнгын есөн шүүгчид байдаг. Хэрвээ тэдний аль нэг нь нас барах юмуу өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах юм бол тухайн цаг үед нь төр барьж байсан Ерөнхийлөгч түүнийг орлох шүүгчийг нь сонгон томилдог. Уг үйл хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн хүндтэй бөгөөд хариуцлагатай хандах ёстой ажлаар нэрлэгддэг.
Тэгвэл өдгөө 83 настай хамгийн хөгшин дээд шүүхийн шүүгч болох Стивен Брайер энэ жилийн сүүлээр тэтгэвэрт гарахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Түүний хувьд уг албан тушаалийг 27 жилийн туршид хашсан байдаг. Тэрээр 1959 онд Стэнфордын их сургуулийг философич мэргэжлээр, 1964 онд Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Мөн АНУ-ын зэвсэгт хүчинд найман жилийг өнгөрүүлсэн нэгэн. Стивен Брайер тэтгэвэртээ гарснаар одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Дээд шүүхийн анхны томилгоог хийх боломжтой болж байна. Одоогийн байдлаар Кетанжи Браун Жексон гэх эмэгтэйг дараагийн Дээд шүүхийн шүүгч болно хэмээн эх сурвалжууд таамаглацгааж байна. Хэрэв тэрээр сонгогдвол анхны хар арьстай эмэгтэй Дээд шүүхийн шүүгч болох юм.
Эх сурвалж: "BBC"-гээс П.Тамир
Сэтгэгдэл (1)