Дэлхийн дулаарал сүүлийн жилүүдэд огцом ихсэж байгаа нь хүн төрөлхтний хамгийн чухал өв соёлуудын нэг болох өвлийн олимпын наадамд маш ихээр сөрөг нөлөө үзүүлж байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх гэж буй “Бээжин-2022”өвлийн олимп болох БНХАУ-д ойрын үед хангалттай хэмжээний цас ороогүй тул ихэнх тэмцээний үеэр хиймэл цас ашиглахаар болсон байна.
Борооны болон цэвэршүүлсэн усыг цас болгон хувиргаж байгаа бөгөөд гаргаж авсан хиймэл цасаа аль болох удаан хайлуулахын тулд химийн бодистой хольж байгаа юм байна. Нэгэнт байгалийн цас биш тул олимпод оролцож буй ихэнх тамирчдын хувьд өөрсдийн бүрэн чадлаараа тэмцээндээ оролцох боломжгүй байх, бэртэж гэмтэх гэх мэт олон сөрөг нөлөөг үзүүлэх нь тодорхой.
Хэрвээ дэлхийн дулаарал энэ эрчээрээ үргэлчилбэл 2050 он гэхэд 1924 оноос хойш өвлийн олимпыг зохион байгуулж байсан 21 хотын тэн хагас нь өвлийн олимпыг дахин зохион байгуулах боломжгүй болох төлөвтэй байна.
“CNN”-ээс П.Тамир