Өчигдөр төв азийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекистан улсуудын цахилгааныг холбосон хэсэгт эвдрэл гарснаар эдгээр гурван улсын зарим хэсэг хэдэн цагийн туршид цахилгаангүй байлаа. Тодруулбал Казахстан улсын хамгийн том хот болох Алматы, Узбекистан болон Киргизстан улсуудын хэд хэдэн хотууд мөн тэднийг тойрон орших аймгуудаар тог тасарсан байна.
Уг гэнэтийн тохиолдлоос болж гэрлэн дохиолол ажиллахгүй болсноор их хэмжээний зам тээврийн түгжрэл болон захиалгат нислэгүүд хойшлох гэх мэт олон асуудлууд үүсжээ.
Эдгээр улсууд нь хуучин Зөвлөлт Холбоот Улс гэх нэг улсын харьяалалд байсан тул цахилгааны хувьд нэгнээсээ хамаарсан иймэрхүү олон холболтууд тэдэнд байдаг ажээ. Мөн уг үйл явдал нь 1970-д оны үед тавьсан тог дамжуулах системийг шинэчлэх цаг нэгэнтээ ирсэн гэдгийг тус улсын иргэдийг ухаарахад хүргэжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)