Индонез улсын нийслэл Жакарта хотын баруун захад байрлах нэгэн караокед хэсэг залуус үймээн самуун дэгдээж хоорондоо зодолджээ. Тэд
хоёр өөр гэмт хэргийн бүлэглэлийнхэн байсан бөгөөд зодооны явцад тус караокед гал гарч 19 хүн нас барсан байна. Тэдний 18 нь галд шатаж нас барсан бол нэг нь гал гарахаас өмнө хутгалуулж амьсгал хураасан байжээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийн тухай мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа бөгөөд хэрхэн гал гарсан тухай одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин зодоонд оролцож амь насаа алдсан хүмүүсийг насны хувьд маш залуухан байсан гэдгийг тодруулан хэлсэн байна.
П.Тамир