Англи улс руу зорчиж буй гадны иргэд хоёр тун вакцинтай бол ойрын үед ковидын шинжилгээ өгөх шаардлагагүй болно гэдгийг Их Британий ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Одоогийн байдлаар Их Британи улсад очих аялагчид хоёр хоногийн өмнө PCR шинжилгээ өгөх шаардлагатай байгаа юм. Борис Жонсон шинэ дүрэм хэзээнээс эхэлж мөрдөгдөх тухай хараахан баттай мэдэгдэл одоогийн байдлаар хийгээгүй байна. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн хувьд Их Британид очихоосоо 48 цагийн дотор PCR шинжилгээ өгч арван хоног өөрсдийгөө тусгаарлах ёстой юм байна. Вакцинд бүрэн хамрагдсан иргэд энэ мэт байдлаар вакциныг эсэргүүцэгчдээс үргэлж илүү давуу байдлыг эзэмшсээр байх бололтой.
Англи улсын хувьд гаднаас ирж буй хүмүүсийг илүү тайван аялах нөхцөл байдлыг бүрдүүлж тус улс аялагчид болон бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй байгаа шүү гэдгээ харуулах зорилготой уг шийдвэрийг гаргажээ. Ковидын үеэр хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбараа тэд буцаан сэргээхийн тулд ийнхүү бусад улс орнуудаас түрүүлж хөдөлж байна. Харин Их Британи улсын нөгөө хэсгүүд болох Уэльс, Шотланд, Хойд Ирланд гэх улсууд тус шийдвэрийг дэмжиж байгаа ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэнэ.
Их Британи улсын тавьж буй хөл хорио болон бусад хязгаарлалтууд үр дүн өгч өвчний тархалтыг буулгаж чадахгүй байгаа тул улс орныхоо ирээдүйгээ бодсон шийдвэрийг гаргаж байна гэж шинжээчид үзэж байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)