Герман улсын баруун урд хэсэгт байрладаг Гейдельбергийн их сургуульд түшиглэн боссон суурин газарт нэгэн харамсалтай хэрэг тохиолдлоо. Гейдельбергийн их сургуулийн нэгэн оюутан өөрийн эзэмшдэг буугаа сургууль руугаа барин орж лекцийн танхимд байсан оюутнууд руу гал нээсэн байна. Одоогийн байдлаар хохирогчид амь насаа алдсан гэх мэдээ гараагүй байгаа бөгөөд бууны суманд өртсөн оюутнуудыг бүгдийг нь эмнэлэгт шилжүүлсэн хүргэжээ. Харин уг хэргийг үйлдсэн сурагч амиа егүүтгэсэн гэдгийг цагдаагийнхан мэдэгдлээ. Тус хэргийн мөрдлөг ид дундаа өрнөж байгаа бөгөөд хэдэн хүн хэр зэргийн гэмтэл авсан тухай тодорхой мэдээллийг цагдаагийн газар өгөөгүй байна.
Герман улс нь галт зэвсэг эзэмших тухай маш хатуу хуультай улс бөгөөд уг төрлийн гэмт хэрэг маш ховор тохиолддог байна. Гэвч их сургуулийн залуу оюутан ийнхүү аймшигт хэрэг үйлдэж улмаар амиа алджээ.
П.Тамир