Та бүгдийн мэйл хаягт спам буюу онц хэрэггүй гэж цаанаасаа үзсэн зурвасуудыг агуулдаг хэсэг байдаг билээ. Тус хэсгийг хүмүүс онц ноцтой зүйл байдаггүй хэмээн барагтай бол орж шалгадаггүй. Харин АНУ-н Мичиган мужийн иргэн Лаура Спеарс гэх эмэгтэй спам хэсгээсээ 3 сая ам.долларын сугалаанд ялсан гэх мэйлийг олжээ.
2021 оны 12-р сарын 31-нд тэрээр оныхоо ёндоог үзэхээр сугалааны вебсайтаас хэдэн тасалбар худалдаж аваад тэднийгээ байршуулаад орхисон байжээ. Мэдээж сугалаанд ялах магадлал маш бага тул ямар нэгэн найдлага тавилгүйгээр тэр дороо мартаж орхисон гэнэ. Улмаар хэн нэгнээс ирэх ёстой байсан мэйлийг хайх үедээ спам хэсгээ шалган үзтэл нүдэн итгэмээргүй үйл явдал тохиолдож тэрээр сугалаанд ялсан гэдгээ мэдсэн байна. Уг явдлын дараа азтай бүсгүй Лаура Спеарс “Би үнэхээр уншиж байгаа зүйлдээ итгэж чадахгүй байсан. Нягтлахын тулд сугалааны вебсайт руу өөрийн хаягаараа нэвтэрч ороход тус шагнал мөн л байж байсан. Би шагналын мөнгөө гэр бүлийнхэнтэйгээ хувааж эрт тэтгэвэрт гарах зорилготой байна” гэжээ.
П.Тамир