Шинэ Зеландын шинэхэн Ерөнхий сайд Жакинда Арден өөрийн төлөвлөөд байсан хуримаа улс оронд нь омикроны халдвар ихсэж буй тул хурим хийж баярлах цаг үе биш гэж үзэн хуримаа цуцалжээ. Эмэгтэй хүний хувьд амьдралынхаа туршид хүлээдэг уг үйл явдлаа өөрийн саналаараа цуцалсан нь олны таашаалыг ихэд хүлээгээд байна.
Омикроны есөн идэвхтэй тохиолдол энэ долоо хоногт бүртгэгдсэний дараа Шинэ Зеланд улсын иргэд буцаад олон нийтийн газар маск зүүж эхлэх ба олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд ч мөн адил хязгаарлагдах юм. Ийм тул иргэд хүссэн зүйлсээ чөлөөтэй хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учир Ерөнхий сайд нь энэ цаг үеэр хуримаа хийх нь яаж ч бодсон ёс зүйд нийцэхгүй зүйл билээ.
П.Тамир