Украин цэргүүд ойролцоогоор улсын хилээс 500 метрийн цаана байрлал эзлээд буй ОХУ-н цэргүүдээс дайралт ирнэ гэдэгт 100% итгэж өөрсдийгөө байлдааны бэлэн байдалд байлгасаар байна. Мөн тэд маш тайван байгаа бөгөөд байлдааны бүхий л нөхцөл байдалд зориулж олон төрлийн тактик боловсруулаад байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар ОХУ хэрхэн тэдэн рүү дайрах тухай Украин цэргүүд одоог хүртэл Азовын тэнгисээр дайрна, Беларусийн хилээр нэвтэрч дайрна, эсвэл шууд өөрсдийн хилээсээ дайралт хийнэ гэж олон янзын таамгийг гаргаж байгаа ч баттай мэдээлэлгүй байгаа. Гэвч тэд дайралт ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг баттай мэдэж байгаа тул үргэлж сонор сэрэмжтэй байж байлдаанд бэлэн байсаар байна. Тэгвэл та бүхэнд өнөөдрийн Украин улсын иргэдийн болон цэргүүдийн аж байдлыг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.
П.Тамир
Сэтгэгдэл (19)