Япон улсын хэвлэл мэдээллийн мэдээлж буйгаар өчигдөр Токио хотод л гэхэд 10,000, улс даяараа 50,000 тохиолдол бүртгэгдэж урьд өмнө нь гарч байгаагүй их тооны халдвар илэрчээ. Токио хотод илэрч байсан халдварын тоо долоо хоногийн дотор ийнхүү хоёр дахин ихсээд байгаа юм. Хэдийгээр халдварын тоо их байгаа ч нас баралтын тоо дэлхийн бусад оронтой харьцуулахад нэлээдгүй бага байна.
Одоогийн байдлаар Токио хотын нийт эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 34.3%-г коронавирусын халдвар авсан иргэд дангаараа бүрдүүлж байна. Харин Япон улсын өөр нэгэн том хот болох Осака хотод 7,000 идэвхтэй тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар Япон улсын нийт хүн амын 78.7% нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан байгаа бол дөнгөж 1.5% нь л нэмэлт тунд хамрагджээ. Мөн тус улс өнгөрөгч баасан гарагт 5-11 насны хүүхдүүдэд вакцин хийхийг зөвшөөрсөн.
П.Тамир