Коронавирусын халдвараас болж АНУ-д онгоцоор үйлчлүүлж буй зорчигчдыг замын туршид маск зүүх тухай дүрмийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл иргэдийг тээвэрлэж явсан АНУ-ын нисэх онгоц Миами хотоос Лондон хотын чиглэлд нисэж байх замдаа нэг иргэн маск зүүх дүрмийг эсэргүүцсэнээс болж аялал эхэлснээс ойролцоогоор нэг цагийн дараа Миами руу буцаж тус зорчигчийг онгоцноос буулгах шаардлагатай болжээ. Тус онгоцонд нийт 129 зорчигч байсан бөгөөд ганцхан хүний гаргасан асуудлаас болж тэдгээр хүмүүс цаг хугацаагаараа хохирсон болж байгаа юм.
Онгоцонд маск зүүхийг эсэргүүцсэн зорчигчийн хувьд 1-р зэрэглэлд сууж явсан дөч гаран насны эмэгтэй байжээ. Миамид буцаж газардмагцаа цагдаа нар түүнийг хүлээн авч хэсэг рүүгээ авч явсан.
П.Тамир
Сэтгэгдэл (3)