Кени улсын зэрлэг байгальд энэ долоо хоногт ихэр зааны тугалууд мэндэлжээ. Заан нь тугалаа 22 сар тээж дөрвөн жилд нэг удаа тугал төрүүлдэг амьтан юм. Ихэр тугалууд төрөх магадлал ойролцоогоор нэг хувь байдаг бөгөөд уг үйл явдал хамгийн сүүлд 2006 онд тохиолдож байсан ч ихэр тугалууд удалгүй нас барсан. Одоогийн байдлаар эх заан тугалуудыг хооллох хангалттай сүүгүй байгаа бөгөөд тэднийг амьдруулахын тулд байгаль хамгаалагчид тэднийг хараа хяналтдаа аваад байна.
Хэдийгээр уг зааны төрөл зүйл 1989 он гэхэд 16,000 болтлоо ховордоод байсан ч байгаль хамгаалагчдыг ажлуулж эхэлсний үр дүнд хулгайн анчид багасаж 2018 оны байдлаар 34,000 хүртэл өсөөд байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)