Австри улсын засгийн газар ковидын вакцинтай холбоотой нэгэн хуулийг батлахыг зөвшөөрлөө. Уг хууль нь иргэдээ бүрэн вакцинжуулалтад хамрагдахыг уриалах бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг 3,600 евро (ойролцоогоор 11 сая 600 мянган төгрөг) хүртэлх үнийн дүнгээр торгох юм. Хоёрдугаар сарын 1-нд энэхүү хууль албан ёсоор батлагдвал Австри улс нь иргэддээ вакциныг зайлшгүй хийлгэх үүрэг олгосон анхны Европын улс болох юм. Одоогийн байдлаар тус улсын иргэдийн 72% нь хоёр тунгийн вакцин хийлгээд байна.
Австри улсын уг хуультай төстэй хуулийг Герман улс гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Грек улс мөн адил 60-с дээш насны бүх иргэдээ вакцинжуулалтад хамрагдах аль эсвэл торгууль төлөх тухай хууль батлаад хэрэгжүүлж байгаа. Австри улс энэхүү хуулийг баталснаар ирэх гуравдугаар сарын сүүлээс эхлэн коронавирусын халдвар авсан иргэдээ ямар нэгэн тусгаарлалтад оруулалгүй жирийн амьдралдаа шилжихээр төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй адил Ирланд болон Нидерланд улсууд ч мөн адил ойрын хугацаанд ковидын тоог бүртгэхээ больж энгийн амьдрал руугаа буцан орохоор төлөвлөж байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)