Либери улсын нийслэл Монровиа хотод шөнийн цагаар өрнөж байсан Христийн шашны үйл ажиллагааны үеэр нутгийн гэмт хэргийн зэвсэглэсэн бүлэглэл үймээн самуун 29 хүний аминд хүрчээ. Тодруулбал хохирогчдын 11 нь хүүхдүүд байсан бөгөөд гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хутгаар хэрэг үйлдсэн байв. Уг хэрэг Монровиа хотын далайн эргийн бүс нутагт оройны есөн цагийн үед үйлдэгджээ.
Нас барсан иргэдийг нутгийн цогцос хадгалах газар луу аваачиж шархадсан иргэдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд зарим хохирогчдын бие сайнгүй байгаа талаар эмч нар мэдээлжээ. Одоогийн байдлаар гэмт хэрэгтнүүдээс нэг хүнийг баривчлаад байгаагаас гадна уг шашны арга хэмжээг зохион байгуулсан иргэнийг сэжигтнээр мөн татаад байна.
Либери улсын ерөнхийлөгч уг хэрэгтэй холбоотойгоор улс орон даяар гурван хоногийн гашуудал зарлаж хохирогчдын хэвтэж буй эмнэлэгт очиж тэдэнтэй уулзжээ. Хотын иргэдийн хэлж буйгаар энэхүү гэмт хэргийн бүлэглэл нь сүүлийн жилүүдэд маш хурдан өргөжиж их хэмжээний аюул иргэдэд заналхийлэх болсон одоогийн байдлаар хотын хамгийн том аюулуудын нэг болоод байгаа ажээ.
П.Тамир