Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тус арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно” гэв.
“Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгжийн 1,000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо.
Сэтгэгдэл (1)