Дүнжингарав худалдааны төвийн удирдлагууд талбайн түрээсийн үнээ нэмсэнтэй холбогдуулан түрээслэгчид энэ сарын 19-нд жагсаал хийсэн билээ.
Уг жагсаалын үеэр түрээсийн үнэ нэмэхдээ түрээслэгч нартай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Гэрээгээр үнэ нэмэх бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл энэ сарын 17-нд мэдэгдэл хүргүүлэхдээ 25-ны дотор түрээсийн үнэ нэмэгдэж байна. Хэрвээ зөвшөөрөхгүй бол дангуугаа чөлөөлж өг гэсэн. Энэ бол хууль бус шийдвэр гэдгийг иргэд мэдэгдсэн юм.
Тус худалдааны төвийн удирдлагууд лангууны нэг сарын төлбөрийг 450 мянгаас 990 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан байна. Үүний шалтгаан нь ус, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнээс гадна ханшийн өөрчлөлт нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Тэгвэл Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид Төрийн ордны баруун талын автозам дээр суулт хийж байна. Тэд хууль бусаар нэмсэн түрээсийн үнийг хуучин хэвэнд нь буулгаж, түрээслэгчидтэй хамтарч ажиллахыг шаардаж байгаа юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (5)