Дүнжингарав худалдааны төвийн удирдлагууд түрээслэгчид өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Тодруулбал, тус худалдааны төвөөс сарын түрээсээ 495 мянган төгрөгөөр түрээслэх гэрээг иргэдтэй байгуулсан байна. Гэтэл түрээсийн төлбөрөө гэнэт хоёр дахин нэмэгдүүлжээ. Үүнийг нь тус худалдааны төвийн түрээслэгчид эсэргүүцэж, ийн жагссан юм.
Иргэдтэй гэрээ хийхдээ түрээсийн төлбөр өөрчлөгдөхөөр болбол нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэх ёстой гэж гэрээнд тусгасан байсан аж. Гэтэл байгуулсан гэрээгээ ийн зөрчсөн байна. Иргэдийн хэлснээр түрээсийн төлбөр нэмэх болсон шалтгаанаа ус, цахилгаан болон шатахууны үнэ нэмэгдсэн гэдэг шалтгаанаар нэмэхээр болсон гэж тайлбарласан байна.
Дүнжингарав худалдааны төвөөс түрээс нэмэх болсон шалтгаанаа компанийн стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааг цогцоор хөгжүүлэх, ус, цахилгаан, дулаан болон бусад заодлын өсөлт, суурь үнийн болон мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэж ийн нэмэхээр болсон" гэж мэдэгджээ. Ингэхдээ энэ сарын 25-наас эхлэн 495 мянга байсныг болиулж, 995 мянган төгрөг болгох бөгөөд хэрвээ зөвшөөрөхгүй бол түрээсийн гэрээг цуцлах юм байна.
Иргэдийн хэлснээр өмнө нь 395 мянган төгрөгөөр талбайгаа түрээсэлж байгаад 450 мянга болгох шийдвэрийг гэнэт гаргаж байсан аж.
Тус худалдааны төвд 500 гаруй иргэн талбай түрээсэлдэг аж.