"Эрдэнэт" төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг журмын дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд зургаан сараар сунгахыг гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн билээ.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанааруг асуудлыг хэлэлцэж, санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр “Эрдэнэт" төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгахаар боллоо.