“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг өнөөдөр ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд болох гэж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжих тэтгэлэгт болон боловсролын хөтөлбөрөө танилцуулахаас гадна “Оюу толгой” компанид ажилд орж буй найман шинэ төгсөгчийн ажлын дүрэмт хувцсыг гардуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулах аж.
2010 оноос хойш “Оюу толгой” компани 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,500 гаруй оюутан залуусыг тэтгэлэгт болон боловсролын хөтөлбөртөө хамруулсан ба ээлжит Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-өө ийнхүү зарлаж байгаа юм.
• Дотоодын тэтгэлгийг 25 оюутанд олгох бөгөөд тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн оюутны цалин, орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-ийн "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т хамрагдах боломж зэрэг багтана.
• “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т ЕБС-ийн 12-р ангийн 50 сурагчийг шалгаруулж авна. Ø “Оюу толгой” компани 2010 оноос 2018 он хүртэл Боловсролын салбарт тэтгэлэг, барилга болон бусад хөрөнгө оруулалт хэлбэрээр хүний хөгжилд нийтдээ 91 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Сэтгэгдэл (2)