МХЕГ-аас ургац хураалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС, ОБЕГ-ын харьяа УНХТГ, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Цаг агаарын байдлаас шалтгаалан ургацын болц хойшилж ногоон ихтэй, чийг өндөртэй үр тариа хураан авах төлөвтэй байгааг бөгөөд хэрхэн яаж хаягдалгүй, зөрчилгүй хураан авах талаар санал солилцсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам гаргах аж. Мөн ирэх жил тариалах үрийг хамгийн түрүүнд нөөцлөхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудад санал болгов. Учир нь аж ахуйн нэгжүүд сайн чанарын улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа тариалах үрээ нөөцөлж эхэлдэг байна.
Урьдчилсан байдлаар энэ жил хураан авах ургацын хэмжээ нь 420.0 мянган тонн байгаа хэдий ч цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж6