"Азийн төлөөх Боао форум"- Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. Тус форумын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Тухайн бүс нутгийг сонирхсон томоохон бизнес, хөрөнгө оруулагчид энэ форум дээр цугладаг учир энэ форумыг Монголд зохион байгуулахаар болсон.
Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. ААН үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн энэ үед шинэ боломжийг нээж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, хөрөнгө оруулалтыг татах боломж энэ форумаас харагдаж байна. Бүс нутагт амжилттай бизнес эрхэлдэг бизнесменүүд, хөрөнгө оруулагчид “Боао форум”-аар дамжуулан хөрөнгө оруулах гэж буй бизнесээ нүдээрээ харах боломжийг олгож байна.
Сэтгэгдэл (7)