Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох "Азийн төлөөх Боао форум"- Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. Тус форумын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана “Дэлхийн нийтэд байгаль орчны бохирдол ихэсч, худалдааны маргаан эрчимжиж байна. Түүнчлэн Олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл гарч эхэлсэн нь байдлыг улам эмзэг болгож байна.
Монгол Улсын Засгаас дэвшүүлсэн “Тогтвортой хөгжилд хүрэх” хөтөлбөртөө хүрэхийн тулд бид дэд бүтцийн хэлхээ холбоогоо сайжруулах нь зүйтэй. Мөн сэргээгдэх эрчим хүчээ ашиглан Зүүн хойд Азитай эрчим хүчээр холбогдох асуудал дээр манлайлж байгаа сайшаалтай” гэлээ.