“Оюутолгой”-н гүний уурхайд ажилладаг уурхайчдыг гүнийн уурхайд нэвтрүүлэх болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалттай өндөр технологиор тоноглогдсон, дэлхийн жишиг бүхий томоохон бүтээн байгуулалт өмнийн говьд нээлтээ хийлээ.
Тодруулбал, гүний уурхайн аюулгүй, зогсолтгүй, тогтвортой ажиллагааг хангах оффис болон үйлчилгээний зориулалттай 13,570 метр квадрат бүхий хоёр давхар, 99 метр урттай, 96 метрийн өргөнтэй байгууламж ашиглалтад орлоо. Төвийн нэгдүгээр давхар 1300 хүний багтаамжтай. Давхартаа ариун цэврийн өрөө, усанд орох хэсэг, хувцас солих өрөө, хувцас угаалга, цэвэрлэгээний байгууламж, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах, 500 хүний багтаамжтай хоёр хурлын өрөө болон уурхай руу нэвтрэх цэгийн хяналтын хэсэгтэй аж. Харин хоёрдугаар давхарт 377 хүний багтаамжтай оффис, хурлын өрөө, 90 хүний багтаамжтай хоолны өрөө, цагт 16 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр, өөрөө зохицуулах ухаалаг систем бүхий тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон халаалт, агааржуулалтын системийн хяналтын өрөө, уурхайн хатаалга зэрэг хэсэг байрладаг юм байна. Энэ талаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэ төв нь манай ажилтнуудыг технологитой холбож өгөх гүүр нь юм. Энэ жилийн хувьд Дулааны станцын өргөтгөл болон II босоо амыг ашиглалтад оруулна.
Ингэснээр нэг ээлжинд үүрэг гүйцэтгэх ажилчдын тоог нэмэгдүүлэхээс гадна гүний уурхайн бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (10)