Афганистаны хэвлэлүүдийн мэдээлснээр, Афганистаны засгийн газар Талибан зэвсэгт хөдөлгөөн 3 сарын турш гал зогсоох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ хэмээн Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгдсэн аж. Ерөнхийлөгч Гани "Засгийн газар болон Талибан нөхцөл болзолтой гал зогсооно. Энэ удаагийн гал зогсоох гэрээг Талибаны тал зөвшөөрсөн бөгөөд өнөөдрөөс хэрэгжүүлнэ.
Үүний зэрэгцээ, Афганистаны ард түмэн арга хэмжээ зохион байгуулж, үндэснийхээ тусгаар тогтнолын 99 жилийн ойг тэмдэглэжээ. Гани нийслэл Кабулаас тус улсын Батлан хамгаалах яаманд байрлах тусгаар тогтнолын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд Үндэсний энх тайвны үйл хэргийн төлөө амь насаа зориулсан аюулгүй байдлын ажилтнуудад хүндэтгэл илэрхийлжээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)