Хятадын Хэнань мужид гарсан хар салхины нөлөөнд 888 мянган оршин суугчид өртсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. хар салхины улмаас нэг хүн нас баржээ.
Түүнчлэн эдийн засгийн шууд алдагдал 198 сая юаньд (28,8 сая доллар), хөдөө аж ахуйн алдагдалд 190 сая юаньд хүрчээ. Шуурга Хэнань мужийн зүүн болон хойд хэсгээр цутгаж байсан тухай орон нутгийн цаг уурын ажиглалтын мэдээнд дурдсан байна.
Орон нутгийн Иргэний хэргийн хэлтсэс гамшигт нэрвэгдсэн газруудад ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон хохирлын хэмжээг шалгаж байгаа аж. Мөн цаг агаарын өөрчлөлт, голын усны түвшин, гамшгийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтийг ажиглаж байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Б.Лхам