Энэтхэгийн Кералагийн үерийн гамшигт нэрвэгдсэн 22 мянган хүн аврагджээ. Гэвч гамшгийн менежментийн багийн тэргүүн Анил Васудеван "тусламжийн баазад ус ба агаарт гарсан өвчний дэгдэлт гарч болзошгүй" гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар байшин, барилга шавраар хучигдсан байгаа аж. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди таван тэрбум Энэтхэг рупи (55 сая фунт, 71 сая ам.доллар) буцалтгүй тусламж олгохоор амласан байна. Үерийн улмаас 2.3 тэрбум паундын хохирол учирсан гэж анхны байдлаар тооцоолжээ.
Б.Лхам