Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Азийн наадмын анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 23 хүртэлх насны ДАШТ болон энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга БНАСАУ-ын Кан Кум Сонтой аваргын төлөө барилдаж 8-2 харьцаатай ялалт байгууллаа.
С.Нацаг
Сэтгэгдэл (2)