Энэ оны эхний долоон сард Хятад улсын гадаад улсуудад хийж буй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар Хятадын Худалдааны яамны Гадаадад хийх хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны газраас мэдээлэл хийлээ.
Оны эхний долоон сарын байдлаар Хятадын хөрөнгө оруулагчид гадны 152 улсын 3999 аж ахуй нэгжид 65.2 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14.1 хувиар өссөн байна.
Мөн гадаад улс орнуудад гэрээгээр 83.8 тэрбум ам.долларын барилга бүтээн байгуулалтын ажил хийсэн нь 8.1 хувиар өсчээ. Гадаадад ажиллах хүч нийлүүлэх гэрээний хүрээнд 260 мянган илгээсэн бөгөөд 7-р сарын байдлаар гадаадад нийт 990 мянган Хятад ажилчин байгаа нь өнгөрөгч оныхоос 40 мянгаар их тоо юм.
Түүнчлэн тус хугацаанд шинээр үзэглэсэн гэрээний нийт дүн 125.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь мөн л 7.4 хувиар өссөн үзүүлэлт болов.
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, Хятад улсын гадаадад хийх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа тогтвортой өсөн нэмэгдэж байгаа ажээ. Үүний гол шалтгааныг дараахь гурван байдлаар тайлбарлав.
- “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд гадаадад хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, төслүүд,
- Гадаадад хийх хөрөнгө оруулалтын бүтцийг боловсронгуй болгож, үр өгөөж муутай төслүүдийн хязгаарлалт,
- Гадаадад гэрээгээр хэрэгжүүлж буй барилга, бүтээн байгуулалтын томоохон төслүүд нэмэгдэж байгаа зэрэг ажээ.
Р.Хишигжаргал