Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессигийн ах Лионель Матиас галт зэвсэг хууль бусаар авч явсныхаа төлөө ял сонссон байна. Аргентины Росарио хотын шүүх Матиас Мессид 2,5 жилийн тэнсэн харгалзах ялыг өгчээ. Матиас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд биедээ гар буутай явж байгаад саатуулагдсан билээ.
2015 оны намар Лионель Мессигийн ах мөн л галт зэвсэгтэй явж байгаад баригдаж байсан удаатай. Тэр үед түүнийг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэж байсан юм.