Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлж, начин цолтонгууд төрлөө. Тодруулбал Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Хишигбаатар Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Улсын гарьд Н.Ганбаатараар тав давж, Монгол Улсын НАЧИН цолны болзол хангасан бол Аймгийн арслан О.Хангай улсын арслан Э.Оюунболдоор, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан М.Бадарч тавж, улсы гарьд Ж.Бат-Эрдэнээр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Бат-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараар, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамир, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсөөр, аймгийн арслан Б.Серик улсын харцага Т.Баасанхүүгээр тус тус тав давж МУ-ын начин цолын болзол хангалаа. Ийнхүү Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрлөө.
Сэтгэгдэл (7)