Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёлонгууд барианд орлоо.
Энэ жилийн баяр наадмын соёолон насны уралдаанд Архайнгай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ түрүүллээ. Хоёрт, Говь-Алтай, Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, гуравт Говь-Алтай, Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун, дөрөвт Дорнод, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр, айргийн тавд Өмнөговь, Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул орсон байна.
Хурдан соёлон насны морьдын уралдаанд 256 соёолонгоос 128-ыг нь бүртгэж, уралдуулсан юм.
Сэтгэгдэл (4)