Алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн ОУТ ОХУ-ын Каспийск, эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн Варшавт ирэх амралтын өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох баг тамирчид ОХУ болон Польш улсыг зорилоо. Дагестанд 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар (Арслан), 61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д Нармандахын Лхамгармаа (Алдар), 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран (Алдар), 74 кг-д ОУХМ Доржваанчигийн Гомбодорж (Сүлд), 86 кг-д Оргодолын Үйтүмэн (Алдар), 97 кг-д спортын мастер Чинбатын Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг, олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Батновын Эрдэнэболдын хамт оролцохоор явсан юм. Харин Польшийн нийслэлд 48 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин), 60 кг-д Баатаржавын Шоовдор (Хилчин), 63 кг-д Пүрэвдоржийн Орхон (Алдар), 75 кг-д Ган-Очирын Уртнасан (Хилчин), гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, ОУХМ Өлзийбаярын Ууганбаяр, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Алтангэрэлийн Батмөнх нарын хамт оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.