Хэдхэн долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын эхээр Роналдо Лиссабонд очиж Португалын шигшээ багтайгаа нэгдэхдээ нэгэн чухал ажлыг давхар амжуулжээ. Тэрээр гэрээслэлдээ өөрчлөлт оруулахаар өмгөөлөгч, хуульчдын зартай фирм дээр очиж гэр бүл, өв залгамжлалын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан байна. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдээж шинэхэн мэндэлсэн ихэр хүүхдээ гэрээслэлдээ багтаах аж.
Роналдогийн энэ их хөрөнгийг нь өв залгамжлах хүмүүсийн дунд хамгийн түрүүнд хүүхдүүд нь, дараа нь ээж Долорес багтдаг байна. Криштиано тун ч гэр бүлсэг, өгөөмөр нэгэн бөгөөд түүнийг сайн таньж мэдэх хүмүүс мань эрийг тун өгөөмөр хэмээн тодорхойлдог.
Зарим эх сурвалжийн олж мэдсэнээр, Роналдо хэнийг ч гэрээслэлийнхээ гадна үлдээгээгүй аж. Хүүхдүүд, ээжээс нь гадна нэрт хөлбөмбөгчийн төрсөн ах дүү нар, зээ дүү нар нь гэрээслэлд багтсан байна. Тиймээс авга нь нас барсан тохиолдолд зээ дүү нар нь нас биед хүрэхдээ өв хөрөнгө өвлөж авна гэсэн үг юм.