Сүүж уулын тахилга наадамд хүчит 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын залуу заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ. Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаяр, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсүрэн нар шалгарсан байна.